
Янжмаагийн Подкаст

Сонсоно уу:
2021 оны 4 сард GSM-н гишүүн Жулиа Дуин Янжмаа болон гэр бүлд нь 5 өдрийн турш зочлон очсон бөгөөд эдгээрийн 1 өдрийг тэд хамтдаа Жулиагийн найзууд болох Елизабет ба Петр Барригийнд өнгөрүүлсэн юм. Энэ үеэр Елизабет Спотифай дээр өдөр бүрийн подкаст хийхийг Янжмаа харсан ба хэрхэн хийдгийг нь ч мөн түүнээс сурчээ. Тэгээд тэрээр өдөр бүр монгол хэл дээр 5 минутын подкаст хийж эхэлсэн ба удалгүй маш олон сонсогчидтой болсон. 2021 оны сүүл гэхэд 23,000 гаран тоглогдсон байлаа. Өнөөдрийн байдлаар энэхүү подкастыг 40 орноос сонсож байгаа ба нийт 120 мянгаас дээш тоглогджээ. Подкаст маань долоо хоногийн өдөр бүр хийгддэг ба өргөн хүрээний сэдвийг хамардаг. Үүнээс дурдвал: Итгэл, Ариун Сүнсийг танин мэдэх нь, Ариун Сүнсний бэлэг, Есүс Христийг мэдэх нь, Түүний нэрийг мэдэх нь, Сүнслэг тулаан, Итгэгчдийн эрх мэдэл, Дотоод эдгэрэл ба Цэвэрлэгээ, Бурханыг танин мэдэх нь гэх мэт.






Шинэ Подкаст Сонсох
