Бид Библи бол Ариун Сүнсээр хөтлөгдөн бичигдсэн Бурханы үг гэж итгэдэг. Иохан 1:1
Бид Бичвэр бүр Бурханаас бөгөөд Бурханы амьсгалснаар гэдэгт итгэдэг. 2 Тимот 3:16
Бид Ариун Гурвал ба нэг Бурханд итгэдэг. (Эцэг Бурхан, Хүү, Ариун Сүнс)
Бид Есүс бол цорын ганц зам, үнэн, амь гэдэгт итгэдэг. Есүсээр дамжилгүйгээр хэн ч эцэгт хүрч чадахгүй. Иохан 14:6
Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно гэдэгт бид итгэдэг. Иохан 3:16
Бурхан биднийг хэн гэдгээс маань юу хийснээс маань болж биш харин Христийн хийсэн ажлаар дамжуулан Бурханы нигүүлслийн улмаас хайрлаж, уучилж, авардаг гэдэгт бид итгэдэг. Бид энэ дэлхийд гэрэл байхын тулд өөрчлөгдөж өөрсдийн гэм нүглээс эргэх хэрэгтэй. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна! 2 Коринт 5:17
Бид Есүс болон Түүний амьдрал, онгон эмэгтэйгээс төрсөн, үхэл ба амьлалтад итгэдэг.
Бид агуу захирамжинд итгэдэг мөн сайн мэдээг тарааж үнэнийг тунхаглах хэрэгтэй гэдэгт итгэдэг. Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун. Марк 16:15
Бид дагалдуулалтад итгэдэг. Есүс дөхөж ирээд, тэдэнд "Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно" гэж айлдав. Матай 28:18-20
